Хүнийг компьютертэй холбох туршилт үргэлжилж байна


Дэлхийн тэргүүн баян болоод удаагүй байгаа Илон Маскийн хүнийг компьютертэй холбох зорилготой “Neuralink” компани ажлаа маш том алхамуудаар эхлүүлж байгаа билээ.

Түүний ярьснаар "Neuralink" компани ясан дотроо цахим суулгацтай сармагчинтай болсон бөгөөд бодлоо удирдан цахим тоглоом тоглож чаддаг болсон хэмээн ярьжээ. Харин одоо хоёр сармагчин хоорондоо теннис тоглож чадах эсэхийг туршиж байгаа бөгөөд хэрвээ амжилттай болвол том ажлын ард гарах тухай ч мөн ярьсан юм.

Гэхдээ сүүлд туршилт хийж буй сармагчны хувьд тархин дахь чип нь утасгүй гэдгээрээ гахайнхаас ялгаатай. Энэ нь тус чипийг сармагчин зөвхөн өөрөө л бодлоороо удирдахаас биш өөр хэн ч нөлөөлөх боломжгүй гэсэн үг аж.

Маскийн хэлснээр чип суулгуулсан сармагчинд ямар нэг гаж шинж тэмдэг, зовуурь илрээгүй бөгөөд гаднаас нь харахад ч элдэв онцгүй сорви үлдээгүй гэнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.