Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө


Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг COVID-19 халдвартай нь батлагдсаны дараа ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан нь иргэдийг бухимдуулж төв талбайд өчигдөр жагссан.

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг COVID-19 халдвартай нь батлагдсаны дараа ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан нь иргэдийг бухимдуулж төв талбайд өчигдөр жагссан. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар  болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцрох өргөдлөө өгсөн.

Тэгвэл Засгийн газрын өнөөдөр өглөөний шуурхай хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын хоёр сайдаа явуулахгүйгээр Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэр гаргасан байна. Үүнийг МАН-ын Удирдах зөвлөл 13:00 цагт хуралдаж, хэлэлцэнэ.

Б.Должинжав

Эх сурвалж: Polit.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.