Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна


Дэлхийн нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг доор олон зуун бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд хаалгаа барьж байгаа билээ.

Тэр тусмаа дундаж давхаргын бизнес, үйлдвэрлэл эрхлэгч хэн бүхэнд энэхүү дэлхийн нийтийг хамраад байгаа цар тахал хүнд цохилт болж байгаа нь хэнд ч нууц биш юм.

Image may contain: 1 person, sitting, shoes, table and indoor

Харин улс орнуудын Төр засаг өөрсдийн нөхцөл байдал, онцлогтой нийцүүлэн дундаж давхаргаа авч үлдэхийн тулд янз бүрийн бодлого явуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас ажлын байраа хадгалж үлдэж байгаа бизнес эрхлэгч, үйлдвэрийн эздийг бодлогоор дэмжиж ажиллахаа удаа дараа илэрхийлж байна.

Image may contain: 1 person, outdoor

Бүсээ чангалан тэсч байгаа үйлдвэр эрхлэгчдийн нэг болох “Буянт Гэр” компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай ХХААХҮЯ-ны Ажлын хэсгийнхэн, “Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Д.Отгонпүрэвийн хамт энэ 7 хоногт газар дээр нь танилцав. Гэр үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил тогтвортой ажиллаж,  ажлын байраа хадгалах, нэмэгдүүлэх, орлоготой байх тал дээр онцгой анхааран ажиллаж буйгаа албаны хүмүүст дуулгалаа.

Image may contain: 1 person, standing

Цаашлаад түүхий эдийн хангалт, хүний нөөц болон экспортын чиглэлд төрийн зүгээс дэмжлэг юу юунаас хэрэгтэй байна гэдгээ нуусангүй.

No photo description available.

Мөн ХХААХҮЯ-ны Албаны хүмүүсийн  зүгээс “Улс эх орондоо олон зуун айл гэрийн гал голомтыг шинээр бадрааж,  Монгол гэрийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, Цар тахлын хүнд цаг үед ажлын байраа хадгалан байгааг онцгой  сайшаан тэмдэглэж ажлын амжилт хүслээ”.

С.БАТГҮР

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.