УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ


УОК болон НОК-ын үйл ажиллагаанд иргэд олон нийт дүнгээ тавьж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхээр Нийслэлийн төв Сүхбаатарын талбай дээрээ өнөөдөр өглөө 10:00 цагаас хойш өнөө хүртэл нэгтэн гарч ирсээр байна.

No description available.

Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 19-ны үдэш “Өргөө” амаржих газраас дөнгөж амаржсан эх, үрсийг ХӨСҮТ- рүү тээвэрлэх явцад хүнлэг бус хандсан гэх үндэслэлээр ийнхүү иргэд дургүйцлээ илэрхийлэн бухимдаж буйгаагаа нуулгүй олноороо ийн гарч ирсэн нь энэ ажээ.

No description available.

Иргэд УОК болон Шадар сайд Я.Содбаатарыг даруй огцрохыг шаардан жагсаж байгаа юм. Тэд тодорхой үр дүнд хүртэл буюу Я.Содбаатарыг огцортол жагсана гэдгээ илэрхийлж байгаа юм.

No description available.

Яг одоогийн байдлаар албан бус эх сурвалжийн өгүүлж буйгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар болон ЭМ-ийн сайд Мөнхсайхан нарыг огцруулахаар болсон тухай мэдээлэл сошиалаар явж байна.

No description available.

Түүнчлэн олон нийт УОК-ын  зааврын дагуу ухамсартайгаар хүн хоорондын зай барьж, бөөгнөрөл үүсгэхгүй тайван жагсаж байгаа нь анхаарал татаж байна. Тэр тусам ихэнх нь залуучууд, эмэгтэйчүүд байгаа нь ямарч захиалагчгүй байгаа нь сонирхолтой байна.

Яг одоо УОК-ын дарга Шадар сайд Я.Содбаатар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа мэдэгдлээ. Мөн ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан өөрийн хүсэлтээр хариуцлагаа үүрэн огцорч байгаагаа мэдэгдэн Ерөнхий сайдад ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө хүргүүлж байгаагаа энэ үеэр дуулгалаа.

С.БАТГҮР

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.