Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно


Монгол Улсын “Засгийн Газар”-аас цар тахлын хүнд цаг үед ажлын байраа хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг онцгой анхааран бодлогоор дэмжин ажиллахаа удаа дараа мэдэгдээд байгаа билээ.

Тэр тусмаа үндэсний үйлдвэрлэл эрхэлж буй компаниудаа нэн тэргүүнд бүхий л талаараа дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж буй.

Тиймээс Засгийн Газраас өгсөн чиглэлийн дагуу “Стандарт, Хэмжил зүйн Газар”-аас Монгол гэр үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж нэгжүүдийн гэрийн үйлдвэрлэлд ШИНЭЧИЛСЭН стандарт тогтоохоор ажиллаж байна.

Image may contain: indoor

Энэ хүрээндээ  “Мод, модон бүтээгдэхүүний стандартчиллын техникийн хороо”  /ТХ-23/-ноос  стандартын төсөл боловсруулан санал авч байгаа бөгөөд "Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо"-ны Тэргүүн Д.Отгонпүрэв тус ажлыг Удирдлагын багийнханыхаа хамт улс орны хэмжээнд мэргэжлийн төвшинд зохион байгуулж, холбооныхоо гишүүн аж ахуй эрхлэгчдийгээ зөвлөмж, чиглэл, удирдлагаар ханган өдөр шөнөгүй (цар тахлын цаг үед нийцүүлэн цахимаар болон биечлэн) ачаалалтай ажиллаж байгаа ажээ.

Иймд ШИНЭЧИЛСЭН стандартын төслийг бүрэн эхээр нь хүргэж байна. Саналыг 2021 оны 02 дугаар сарын 05-ны 17:30 цаг хүртэл авах юм байна.

Тодорхой дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбогдох утсаар авч болох ажээ. 

Холбоо барих утас: 51-455284; 99189166

Цахим шуудан: gbatzorig@masm.gov.mn 

ДООРХ ЛИНК ДЭЭР ДАРНА УУ?

https://estandard.gov.mn/standard-tusul-sanal-avch-baina/v/184?fbclid=IwAR1Sy4dxkVr9hy3d9cNIf0GcfcxiM3xLQvzGeUHRjUKoKMOmke0y3kbmVyY

 

С.БАТГҮР

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.