Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санаачлан Малчид, хувиараа эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсныг өнөөдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжлээ.

УИХ-өөр өмнө баталсан Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуулийн хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд Нийгмийн даатгалын байгууллагаас гаргасан мэдээгээр энэ хугацаанд даатгалын шимтгэлээ нөхөн төлөх ёстой иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, 17.7 тэрбум төгрөгийн шимтгэлийг нөхөн төлсөн байна. Эдгээр иргэдийн 6,5 мянга нь шинээр тэтгэвэр тогтоолгосон иргэд байжээ.

Үлдсэн 60 гаруй хувь нь цар тахал гарч, улс орны хэмжээнд хөл хорио тогтоосны улмаас хуулийн үйлчлэлд хамрагдаж чадаагүй тул гишүүн Б.Пүрэвдорж санаачлан дээрх хуулийн төслийг өргөн барьжээ.

УИХ хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн багөөд хууль батлагдсан тохиолдолд 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.

Мөн шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувь буюу 42,000 /дөчин хоёр мянга/ төгрөгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хууль санаачлагч үзсэн байна.

 

twitter share 3
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.