Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 240 дүгээр тогтоолоор “КАМАЗ-АСМ-48-03” маркийн 490 сая төгрөгийн өртөг бүхий “Хөдөлгөөнт удирдлагын автомашин”-ыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн онд хүлээлгэн өгсөн.

Тус автоамшиныг гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод цаг алдалгүй хүрэлцэн очиж удирдлага зохион байгуулалтаар хангах, хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулан тохижуулсан байна.

Автомашины дулаан хангамжийг нэмэгдүүлж, нарны зайн систем, сансрын хиймэл дагуулын висат төхөөрөмж, PTZ камер, 32 инчийн телевизор, зөөврийн компьютер, нарны эрчим хүчээр хангах 220в, 800 вт-ын хүчин чадалтай систем, Монгол орны аль ч цэгээс холбогдож ярих интернэт төхөөрөмж зэрэг 10.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмжийг суурилуулжээ.

 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.