Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна


Үндсэн дүрмээ уландаа гишгэсэн Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна.

Харьяалсан дүүргээ балгас болгож, бантан хутгасан  Б.Пүрэвдаваа, УИХ-ын сонгуульд төрсөн нутагтаа нэр дэвшээд ялагдсан П.Нүрзэд нар АН-ын даргын суудал руу санаархаж байна.

Ганцхан хүнд зориулсан хулгайн заалтыг намынхаа Үндсэн дүрэмд өөрчлөлт нэрийдлээр оруулж, чоно борооноор гэгчээр цар тахлын үед дураараа дургиж буй эдгээр залуусын увайгүй үйлдэлд хязгаар байхгүй бололтой. Ардчилсан намын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн дүрмийн 3.10.2.1-т “....Тухайн шатны намын дарга, Дэд дарга нар, ХЭГ-н дарга огцорсонд тооцогдоно.

Намын дарга, Дэд дарга, намын ХЭГ-н дарга болон тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй....” гэдгийг тодорхой заасан. Гэтэл Ерөнхийлөгчийн “халаасны” “утсан хүүхэлдэй” болсон эдгээр залуус өөрсдийгөө “АН-ын шинэ үе” хэмээн хэнхэглэж, Үндсэн дүрмийн заалтаа уландаа гишгэн эрх мэдлийн төлөө шунахайрч байна.

Өөрсдөө дүрмээ зөрчин сандал, суудлын төлөө улайрч байгаа энэ мэт “утсан хүүхэлдэйнүүд” АН-аар овоглох эрх байхгүй.

Эх сурвалж: sharmedee .mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.