МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?


“Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллага өнгөрөгч оны 9-р сарын 11 нд Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Соёлын өвийг хамгаалах чиглэлээр  “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ажиллах мөнгөн дүн нь сонирхол татна.

Сарын хугацаанд 7-н цуврал баримтат нэвтрүүлэг бэлтгэж Монголын үндэсний олон нийтийн телевизээр цацах үүргийг гэрээгээр хүлээжээ. Олон нийтийн телевизээр  “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” Төрийн бус байгууллага бэлтгэсэн нэвтрүүлгээ цацсан болж таарна. Энэ тайлангаа ч нийслэлийн Соёл урлагийн газарт гаргаж өгчээ. Тайланд бичсэнээр өнгөрөгч оны  9-р сарын 14 нөөс 10 сарын 14 ны дотор тухайн 108 сая 900 мянган төгрөгний ажлаа хийж гүйцэтгэжээ.

Тайлангаа хүргүүлээд гэрээний төлбөр болох 108 сая 900 мянган төгрөгний үлдэгдлийг Капитрон банкны 3026022222 “МСАЖХолбоо” тоот дансанд шилжүүлэхийг хүсчээ. Нийслэлийн соёл урлагийн газраас ч өнөөх мөнгө нь гарсныг шилэн дансан дээр дурайж байна.

https://shilendans.gov.mn/org/4282?form=4571673&year=2020&month=12&group=0&task=3804

                Хамгийн сонирхолтой нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн эфирээр нэвтрүүлэг нь гарч монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид хөтөлсөн нэвтрүүлгийн төлбөрт авсан 108 сая 900 мянган төгрөгнөөс нэг ч төгрөг МҮОНРТ-ийн дансанд орж ирээгүй байгаа юм. Тайлангийн хавсралтаас харах юм бол Үндэсний телевизээс өндөр насны тэтгэвэртээ гарчихсан Ш. Ёолк долоон сая төгрөгөөр ТВ8 телевизийн хөтлөгч Б. Эрдэнэбаяр долоон сая төгрөгөөр найруулагч Н. Чингэс 5,6 сая төгрөгөөр Зураглаач С. Лхамхүү, Б. Номин нар тус бүр 5,6 сая төгрөгөөр эвлүүлэгч Ц. Сэнгэдондов зургийн дарга П. Ариунжаргал нар тус бүр 5,6 сая төгрөгөөр тухайн гэрээнд заагдсан нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэжээ.

Ахмад насныхаа тэтгэвэрт гарсан Ш. Ёолк, Арилжааны телевизийн хөтлөгч Б. Эрдэнэбаяраас бусад нь өнөөдрийг хүртэл Үндэсний олон нийтийн радио телевизэд бүртгэлтэй хүмүүс. Олон нийтийн телевизээр тухайн уран бүтээлчдийн бүтээл гарсан ч Үндэсний олон нийтийн радио телевизийн дансанд нэг ч төгрөг оролгүй Монголын соёлын аялал жуулчлалын холбоо гэх сүржин нэртэй төрийн бус байгууллагын дансанд орчихсон бодит баримт энэ.

                Өнөө хэдэн тэмцэгчид маань олон нийтийн өмчийг үлдээ гээд байдаг нь тойрч суугаад найралчихдаг энэ мэт ил далд гэрээнүүд нь цэгцэрчихнэ гэхээс учиргүй их эмээж байгаа ч юм уу хэн мэдлээ. Үнэндээ бол үндэсний телевизд өгөх мөнгөндөө иргэд харам байгаад үзэх контент байхгүй гэж шүүмжилдэг нь ч үнэн. Түмнээсээ телевизийн хураамж авчихаад эфирээр нь энэ мэт хэрэгтэй хэрэггүй Төрийн бус байгууллагуудын гэрээний биелэлтийг хангасан нэвтрүүлэг чихэх гэж уран бүтээлчид нь улайрдаг гэдгийг дээрхи гэрээ гэрчиллээ. М.Наранбаатар дарга минь  үндэсний зөвлөлд байгаа юм чинь биднийгээ бодсон сайхан шийдвэр үндсэн хуулийн өдрөөр дуулгана гэж найдаж байна гэж ирээд л наалинхай аашаа лайваар харуулсан уран бүтээлч “Улаан бал” шиг үзэгчтэй контент бэлтгэхийн төлөө тэмцээд байгаа гэвэл итгэхэд бэрх л юм. Магадгүй мань М. Наранбаатар нь олны өмчийг хувийн мэт аягладаг уран бүтээлчдийг харсан ч хараагүй мэт нүдэн балай чих нь дүлий явдаг болохоор тэд өмнөх удирдлагаа үгүйлж байгаа биз.

                Уран бүтээл хийе гэж улангассаад байгаа бүтээлчдийг үзэгчдэд хүрэх хэмжээний контент бэлтгэх өрсөлдөөн зарлаад мэргэжлийн ур чадвараар нь атестатчлал явуулахаас шинэхэн захирал ажлаа эхлүүлэх нь зөв биз. Мэргэжлийн ур чадвараар нь аттестачлал явуулбал тос ус нь ялгараад ирнэ. Залуусаа нухчин дардаг захиргаадалт  нэвт үнэртсэн ахмад уран бүтээлчдээс шүүсийг нь шахаад ч кристал үеийнхэнд таарсан контент гаргахаасаа өнгөрсөн. Хуулийг биш хувь уран бүтээлчдийн энэ мэт бусармаг үйлдэлд ч хариуцлага тооцвол зохилтой. Хуулиа л дагая уран бүтээлчдээ.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: newstv.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.