Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ


Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох ажлын хоёрдугаар шатны ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ. Тус чиглэлийн замын тодорхой хэсгийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 6-нд нээж байсан билээ. Нийт 202.42 км тавигдах тус замыг Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр барих юм. Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар холбогдох аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдон үүрэг чиглэл өгсөн байна.

Дархан-Уул аймгийн тухайд замын ажилтай холбогдуулан 10 газрын тавыг нь одоогоор чөлөөлөөд байгаа аж. Цаашид Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнгийн блокон хашаа, Дархан хаалга, зам дагуух мод, “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн тунгаасан усны шугам хоолой, Магнай, Шунхлай түгээх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг ирэх хоёрдугаар сарын 20-ны дотор хийхээр төлөвлөжээ. Газар чөлөөлөлтийг хийснээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёрдугаар шатны ажил эхлэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Б.ЦЭЦЭГ /news.mn/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.