УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ


Засгийн газрын шийдвэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор өнгөрөгч арваннэгдүгээр сард төлөвлөсөн 10 удаагийн тусгай нислэгээс Сөүл-Улаанбаатарын 5, Франкфурт-Улаанбаатарын 1, Токио-Улаанбаатарын 1 гээд нийт 7 нислэгийг цуцалсан.

Нислэг цуцлагдсан нөхцөл байдлын улмаас эх орондоо ирэхээр төлөвлөж байсан иргэд гадаад улсад орон байргүй, хоол хүнсний хомсдол, санхүүгийн хүнд нөхцөлд ороод байгаа. Сөүл-Улаанбаатарын таван нислэг цуцлагдсантай холбоотойгоор Солонгос улсаас эх орондоо ирэх байсан иргэд хүнд байдалд орсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонутяа БНСУ-д гацсан Монгол Улсын иргэддээ яаралтай туслахыг шаардаж, өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийж, Шадар сайд, улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт шаардлага хүргүүлсэн.

Уг мэдэгдэл, шаардлагын дагуу улсын онцгой комисс шийдвэр гарган хүндэтгэх шалтгаантай 34 иргэнийг тусгай үүргийн нислэгээр эх орондоо авчраад байгаа юм. Энэ сарын 15-нд тусгай үүргийн нислэг үйлдэж, Сөүлд гацсан иргэдээ авахаар ажиллаж буйгаа  Шадар сайд Я.Содбаатар УИХ-ын гишүүн С.Одонтуяад албан бичгээр мэдэгджээ.

Эх сурвалж: Ш.Адъяамаа news .mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.