"СЭРҮҮЛЭГ" СОНИНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ С.БАЯРМӨНХ "ШИЖИР АЛТ" ХХК-ИЙН ЗАХИРЛААР ОЧНО


“Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа “Шижир Алт” ХХК-ны захирлаар С.Баярмөнх томилогдохоор хуулийн хүрээнд “АТГ-т зохих материалаа хүргүүлжээ.

С.Баярмөнх нь хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн орон зай, байр сууриа хэдийнээ эзэлсэн, нэр хүндтэй нэгэн бөгөөд “Сэрүүлэг” сонин болон ТV8 телевизийн үүсгэн байгуулагч нэгэн юм.

Тэрээр сүүлд нутаг нэгт УИХ-ын дарга Г.Занданшатарын “Зөвлөх”-өөр ажиллаж байсан.

Мөн С.Баярмөнх нь өнгөрсөн 7 хоногт МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлсэн ч, тухайн шалгаруулалтын үеэр гэнэт нэр татаж авсан юм.

Магад тэрээр энэхүү томилгоонд очихоор тохироо хийсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.