“Rio Tinto” “Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 6.7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ


“Rio Tinto” компани “Оюу Толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн нарийвчилсан тооцооллоо гаргалаа. “Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт зардлыг 6.75 тэрбум ам.доллар, анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар гэж тооцоолжээ.

Энэхүү тооцооллыг гаргахдаа одоогийн нөхцөл байдал болон “COVID-19”-ийн нөлөөг давхар тооцоолсон байна. Өдөрт 95 мянган тонн хүдэр гаргахад шаардагдах гүний уурхайн панел 1, 2-ын байгуулалт дээр нэмэлт судалгааны шат үргэлжилж байгаа аж. 2021 оны дунд үе гэсэн товыг эхний байдлаар гаргаад байна. Гүний уурхайн олборлолт эхэлж, идэвхэжсэнээр 2030 он гэхэд “Оюу Толгой” төсөл зэсийн олборлолтоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг том төсөл болно гэж хөрөнгө оруулагч тал тооцоолж байна. “Оюу Толгой” төслийн хэмжээнд 2028-2036 онд жилдээ 480 мянган тонн зэс үйлдвэрлэх төсөөллийг “Rio Tinto” гаргажээ.

Гүний уурхайн олборлолтод шаардлагатай огтлох түвшний малталтын ажлыг 2021 онд эхлүүлэхээр төлөвлөж байна. Төслийг урагшлуулахын тулд “Rio Tinto”, “Turquoise Hill Resources”, Монгол Улсын Засгийн газар хамтран Засгийн газрын зөвшөөрөл, санхүүжилт, цахилгаан станцын шийдлээ эцэслэн гаргах шаардлагатай гэдгийг “Rio Tinto”-ийн мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: Т.Элиса

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.