SOS: Дахин нэг НЯРАЙ ХОГИЙН цэгт хаягдаж, амиа алдлаа


Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... орон сууцны хогийн цэг дээрээс гялгар уутанд хийсэн нярайн цогцос олдсон байна.

Улмаар албаныхан яаралтай шалгалтын ажиллагаа явуулж, нярайн эхийг олж тогтоосон нь тус дүүргийн оршин суугч 28 настай эмэгтэй О гэгч байжээ.

Тэрбээр, гэртээ төрсөн гэх ба төрөх үед ураг амьгүй байсан учир ийнхүү хог дээр хаясан гэх утгатай тайлбар өгчээ. Гэвч гэрчүүдийн зүгээс цагдаад дуудлага өгөх үед нярайг амьд байсан гэх мэдээллийг өгч байгаа ажээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.