Д.Трампын өмгөөлөгч коронавирусээр халдварлажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хувийн өмгөөлөгч Руди Жулианигаа “COVID-19”-өөр халдварласан гэдгийг мэдэгдлээ. “Хурдан эдгээрэй, Руди. Бид үйл хэргээ үргэлжлүүлэх болно” гэж Ерөнхийлөгч “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна
Д.Трампын сонгуулийн кампанит ажлын нэхэмжлэл гаргах үйл явцыг ахалж байгаа Р.Жулиани нь Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийнхэн дундаас халдвар авсан дараагийн хүн боллоо. Д.Трамп болон түүний багийг аюулгүй байдлын удирдамжийг үл тоомсорлож байна хэмээн олон нийт шүүмжилж байгаа юм. Ерөнхийлөгчийн хувьд энэ оны 10 дугаар сард халдвар авсан билээ. “Өдгөө 76 настай Р.Жулиани Вашингтон хотын Жоржтауны их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн” гэж “New York Times” сонин, “ABC News” суваг мэдээлсэн байна.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |