МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРОН ТООНД НЭР ДЭВШИГЧ Ш.ОТГОН-ӨЛЗИЙГИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛД/-НД НЭР ДЭВШИГЧ
Ш.ОТГОН-ӨЛЗИЙГИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

 

Зорилго: Олон нийтийн эрx ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны xөтөч, Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх эрхэм зорилгын хүрээнд “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль”-д заасан хөтөлбөрийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсын ижил төстэй байгууллагуудтай нягт уялдаатай хамтран ажиллах, цаг үеийн шаардлагатай хөл нийлэх, шинэ техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, чанартай контент бүтээх, шинэ төсөл хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлэх,  сайн нэвтрүүлэг бэлтгэх, байгууллагын хөгжлийг шинэ шатанд гаргахад зорилго болгон “5 САЙН”  нэртэй мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байна.

 

Зорилт: Мөрийн хөтөлбөрийн зорилтууд нь МҮОНРТ-ийг хөгжүүлэх,
нэвтрүүлэг, контентийн бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах, менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгон хэрэгжүүлэх, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлэх, ажилтан албан хаагчид ажлын байрны хэрэгцээ шаардлага тэдгээрийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтууд болно.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙГ БАРИМТЛАН УРТ ДУНД ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ
“5 САЙН” НЭРТЭЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ДЭВШҮҮЛЛЭЭ.

ҮҮНД:

  1. САЙН ТЕХНОЛОГИ ХӨТӨЛБӨР
  2. САЙН КОНТЕНТ ХӨТӨЛБӨР
  3. САЙН САНХҮҮ, ШИЛЭН ТӨСӨВ ХӨТӨЛБӨР
  4. САЙН ХҮНИЙ НӨӨЦ, МЕНЕЖМЕНТ ХӨТӨЛБӨР
  5. САЙН ГАДААД ХАРИЛЦАА ХӨТӨЛБӨР

 

 

НЭГ. САЙН ТЕХНОЛОГИ ХӨТӨЛБӨР

  1. Олон улсад хэрэглэгдэж байгаа Радио, Телевизийн хамгийн сүүлийн үеийн өндөр технологийн шийдлүүдийг авч ашиглах чиглэлд төсвийн тодорхой хувийг зарцуулан техник шинэчлэлийг хөгжлийг цаг үеэс хоцрогдуулахгүй байх бодлого баримтлан ажиллана.
  2. МҮОНТелевизийн аналоги хальсны сан хөмрөгийг тоон хэлбэрт шилжүүлэх төслийг эрчимжүүлж сан хөмрөгийг бүрэн цахимжуулах, нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр анхааран ажиллана.
  3. МҮОНРТ-ийн телевизийн сувгуудын гадаад болон дотоод сүлжээг шинэчлэн зохион байгуулах, Монгол Улсад нийлүүлэгдэж буй хамгийн өндөр хурдны интернет үйлчилгээг нэвтрүүлж хурд, урсгалыг нэмэгдүүлэн сайжруулж, бүтээгдсэн контентийг хадгалах өндөр багтаамжтай серверүүдийг шинэчлэн нэвтрүүлж, дотооддоо серверийн үүлэн технологийг дата центерийг нэвтрүүлж ашиглана.
  4. Үндэсний Олон нийтийн радио телевизийн олон нийтийг сүлжээ буюу нийгмийн сүлжээг илүүтэй хөгжүүлж тэдгээрийг шууд дамжуулалт, олон нийтэд, олон улсад Монгол Улсыг төлөөлдөг мэдээллийг хүчирхэг суваг болгох чиглэлд стратеги боловсруулан ажиллаж хүчирхэг сувгуудыг бий болгоно.
  5. Өмнө нь хийж хэрэгжүүлж ирсэн технологийн шинэчлэлийг үргэлжлүүлж тэдгээр техник тоног төхөөрөмжтэй нийцэж ажиллах компьютер тоног төхөөрөмж, програм хангамжуудыг лицензжүүлж оюуны өмч, дата, мэдээллийн аюулгүй байдлын найдвартай байдлыг хангаж ажиллах тал дээр мэргэжил арга зүйн хангаж дэмжлэг үзүүлж ажиллана.

ХОЁР. САЙН КОНТЕНТ ХӨТӨЛБӨР

  1. Сайн контент бүтээх чиглэлээр нийт албан хаагчдаас санал хүсэлтүүдийн цахимаар бүртгэн авч мониторинг хийж оновчтой бүтээлч санаачилга гаргасан баг хамт олны төслийг төсөвтэй  хамтатган боловсруулж түүн дээр удирдлага, уран сайхны багийг хүрээнд нээлттэй хэлэлцүүлж түрүүлж ирүүлсэн баг хамт олон уран бүтээлчдийн хүсэлтийг түрүүлж дэмжих бодлого хэрэгжүүлж тэдний дунд эрүүл, шударга, нээлттэй удирдамжтай сайн контент бүтээх бүх нийтийг хамарсан ухаалаг хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  2. Контентийн төрлийг дотоод болон гадаад гэсэн хоёр хэсэгт хувааж дотоод хэсэгт үзэгчид олон нийтэд соёл боловсрол танин мэдэхүйн өндөр түвшинд хүрсэн контент бүтээлгэх чиглэлд, гадаад хэсэгт Монгол Улсыг олон улсад зөв үнэн дүр төрхтэйгээр таниулан сурталчлах чиглэлд сайн контентийг түрүүлж бүтээсэн баг уран бүтээлчдийг түрүүлж дэмжих тусгай урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлж Монгол Улсын оюун олон улсад сурталчлан таниулах чиглэлээр тодорхой анхаарч ажиллана.
  3. Уран бүтээлчид, ажилтан албан хаагчдын уран бүтээл туурвих, оюуны өмч, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, эх сурвалжаа нууцлах гэх мэт хэвлэл мэдээллийн салбарт өдөр тутам давтагддаг тулгамддаг асуудлуудад мэргэжлийн ёс зүйг баримтлан хүндэтгэлтэй хандаж ёс зүйн манлайлал үзүүлж ажиллана.
  4. Олон нийтийн зөвлөлөөр хэлэлцэгдэж батлагдсан таван суваг тус бүрт телевиз үзэлтийн хөндлөнгийн судалгааг хийлгэж түүнийг цаашид хэрхэн зөвөөр үргэлжлүүлэх талаар судалгаа шинжилгээнд суурилсан ухаалаг бодлого боловсруулж алдаа дутагдлыг арилгаж шинэчлэн сайжруулж хөгжүүлэн ажиллана.
  5. Олон улсын нэр хүндтэй телевиз радиогийн шилдэг контентуудыг албан ёсны зохиогчийн эрхтэйгээр нэвтрүүлж Монголд нутагшуулж телевиз, радиогийн шинэ сонирхолтой контент төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллана.

ГУРАВ. САЙН САНХҮҮ, ШИЛЭН ТӨСӨВ ХӨТӨЛБӨР

  1. Төсвийг ил тод нээлттэй тайлагнаж шинэ контент, нэвтрүүлэг бэлтгэх, нийтлэх чиглэлд илүү анхаарал хандуулж төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлж үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хяналт тавьж ажиллана.
  2. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн нэгдүгээр бүлгийн зургадугаар зүйлд заасны дагуу МҮОНРТ-ээс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг холбогдох хугацаанд нь нээлттэй ил тодоор өдөр тутмын 5 аас доошгүй сонинд болон шилэн дансанд байрлуулж мөн цаасан хэлбэрээр хэвлэж байгууллагын мэдээ, зарлалын самбарт байрлуулж мөн олон нийтэд нээлттэй тайлагнаж, хараат бус хөндлөнгийн мэргэшсэн нэр хүндтэй аудитын байгууллагаар баталгаажуулж шилэн тунгалаг, ил тод ажиллах, төсөв санхүүгийн албыг эдгээр дүрэм журмуудыг ягштал мөрдүүлж ажиллана.
  3. МҮОНРТ-ийн орлогыг батлагдсан хуулийн хүрээнд сайн менежмент хийж бүрдүүлж байгууллагын төсөв санхүүг нээлттэй ил тод, хариуцлагатай хөтөлж хэрэгжүүлнэ.
  4. Жил бүрийн Улсын төсөвт байгууллагын төсөв санхүүгийн тайлан, төсвийн төслийг эрт хүргүүлж төсөвт батлуулах арга хэмжээнд хариуцлагатай хандаж ажиллах болно.
  5. Олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж үр дүнтэй нээлттэй хамтын ажиллагааг хэрэгжүүлж төсөв, орлого төвлөрүүлэлт дээр анхаарч ажиллана.
  6. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антен, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна. Гэж заасны дагуу уян хатан ухаалаг шинэ менежмент хэрэгжүүлж орлого зарлагыг ил тод нээлттэй болгоно.

ДӨРӨВ. САЙН ХҮНИЙ НӨӨЦ, МЕНЕЖМЕНТ ХӨТӨЛБӨР

  1. Ажилтан албан хаагчдын дунд хүний нөөцийн салбарт ашиглагддаг дэвшилтэт технологи нэвтрүүлж бүх ажилтан албан хаагчдыг хамруулж ажил үүргийн давхардлыг арилгаж, санал хүсэлт, шинэ санаачлага, бүтээлч байдлыг дэмжиж хяналт мониторингийг сайжруулж, эргэх холбоог түргэн шуурхай болгож хоорондын уялдаа, харилцаа, хамаарлыг зөв бүтээлч, эерэг болгож хамт олны эв нэгдэл бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд манлайлал үзүүлж ажиллахад онцгой анхаарч ажиллана.
  2. Чадварлаг хүний нөөц, удирдлагын багийг бүрдүүлж, чанартай контент бүтээх зорилт тавин МҮОНРТ-ийн сэтгүүлч, уран бүтээлч, инженер техникийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, цалин, тэтгэмж, урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэн тэдний нийгмийн асуудалд онцгой анхаарч ажиллана.
  3. Нийт ажилтан албан хаагчид, уран бүтээлчид, захиргаа, үйлчилгээний ажилтнуудад ажлын онцлог шинж чанар, ажлын тайлан, үр дүн, ажил гүйцэтгэлийн түвшин, ажил гүйцэтгэх ур чадвар зэргийг харгалзан ур чадварын нэмэгдлийг үргэлжлүүлэн олгож цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана.
  4. Нийт ажилтан албан хаагчид, уран бүтээлчид ажилтнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эрүүл мэндийн даатгалыг шинэ шатанд гаргаж “MNB фитнесс”, цэцэрлэг, гэх мэт нийгмийн сайн хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг шинэ менежментээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  5. Нийт ажилтан албан хаагчдад зориулан гадаад хэл, мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор байгууллагадаа болон дотоод, гадаадын мэргэжлийн сургуулиуд, сургалт технологийн төвүүдэд урт болон богино хугацааны сургалтуудад хамруулж тэдний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллана.
  6. Сонсогч, үзэгчдийн санал,хүсэлт, гомдлыг утсаар болон цахим хуудсаар хүлээн авдаг ажлыг шинэчлэн сайжруулж нийгмийн сүлжээ технологийн дэвшилтэй хослуулж тэдгээр санал хүсэлт, гомдол, талархлыг холбогдох уран бүтээлчдэд уламжилж, тухай бүр шийдвэрлэж ажиллана.
  7. Удирдлага манлайллын шинэ соёлыг бий болгож уламжлал, шинэчлэлийг хослуулж төвийг олсон менежментийг нутагшуулж нийт хамт олны дунд бүтээлч, эерэг, манлайлагч хамт олныг нийгэмд дахин бий болгоно.
  8. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг шинэчилсэн найруулгад бэлдэх ажлын хэсгийг байгуулж өргөн хүрээтэй хэлэлцүүлж холбогдох байгууллагад хүргүүлж анхаарал хандуулж ажиллана.


ТАВ. САЙН ГАДААД ХАРИЛЦАА ХӨТӨЛБӨР

  1. Олон улсын байгууллага, радио, телевизүүдтэй хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулах, уламжлалт харилцаатай гадаад орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын байгууллагатай идэвхи санаачлага, зорилго стратегитай хамтран ажиллах, шинээр хамтын ажиллагаа өрнүүлэх, олон улсын байгууллагын оролцоо дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг идэвхжүүлэх, нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж ажиллана.
  2. Иргэд, үзэгчид олон нийтийн зүгээс яригдаж хэлэгдэж хөндөгдөж байгаа Монгол Улсын хоёр хөрш орнуудын гадаад харилцаа соёлын бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа нэг талыг хэт баримталсан кино, контентуудын эзлэх хувь хэмжээ, түүний дагуу хийгдсэн гэрээ хэлэлцээрүүдийг эргэн үзэж олон орны кино контентуудтай тэнцвэржүүлэх олон орны сайн контентуудыг харилцан ашигтай зарчимд тулгуурлан нэвтрүүлж олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлнэ.
  3. Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо болон бусад өргөн нэвтрүүлгийн олон улсын холбоод, ижил төрлийн байгууллагуудтай нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлэх замаар төсөл хөтөлбөрүүдтэй MNB-ийн хөгжлийг уялдуулах, тэдгээрийг хөгжүүлэх чиглэлээр гадаад харилцааг чиглүүлэн ажиллана. Ингэхдээ олон нийтийн зөвлөлд урьдчилан бодлого стратегийг танилцуулж тэдний удирдамж зөвлөл чиглэлийн дагуу ажиллах стратеги баримтална.
  4. Жил бүр Олон улсад зохион байгуулагдаж байгаа радио телевиз, киноны тоног төхөөрөмжийн үзэсгэлэн арга хэмжээнд холбогдох техник технологийн хэлтсийн албан хаагчдийг тогтмол оролцуулж техник, технологийн шинэчлэл, олон улсын хөгжлөөс хоцрохгүй байх, техник технологи нэвтрүүлэх чиглэлээр анхаарал хандуулж ажиллана.
  5. Олон улсын 17 оронд ажиллаж байгаа Монголын мэдээ сувгийн тусгай сурвалжлагчдийн тоог нэмэгдүүлж дор хаяж 50 улсад тусгай сурвалжлагчидтай болгох олон улсын мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, Монгол Улсын эерэг үнэн зөв мэдээллийг олон улсад хүргэх чиглэлээр гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болгон ажиллана.
  6. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, зөв эерэг дүр төрхөөр олон нийт, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж контент солилцох чиглэлд онцгойлон анхаарч ажиллана.

 

Дээрх “5 САЙН” мөрийн хөтөлбөрт орсон зүйл заалтуудыг нэн тэргүүнд өдөр тутам ажилдаа мөрдлөг, хэвшил болгон хэрэгжүүлэх ба Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хууль, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Монгол Улсын бусад хууль тогтоомжуудыг зөрчихгүй даган хэрэгжүүлж мөрдлөг болгон ажиллана.

 

НАМТАР ТАНИЛЦУУЛГА

 

Шагдарсүрэнгийн ОТГОН-ӨЛЗИЙ

Мэргэжил: Програм хангамжийн инженер, Олон нийтийн бодлогын магистр

Ажлын туршлага:

- “Бодь-Электоникс” ХХК веб мастер 2005-2007 он
- “Оргилсофт” ХХК Мэдээлэл Технологийн хэлтсийн захирал 2007-2010 он
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанд референт, хэвлэл мэдээллийн ажилтан. 2010-2018
- 2010 оноос өнөөг хүртэл Уул уурхайн цахим мэдээллийн сан Уулуурхай.мн www.uuluurhai.mn мэдээллийн сайтыг үүсгэн байгуулж эрхлэгчээр ажиллаж байна.
Боловсрол:

2001-2005 МУИС-ийн Математик, Компьютерийн сургууль Програм хангамжийн инженер,
2014-2015 Удирдлагын академийн төрийн удирдлагын сургууль: Төрийн удирдлагын менежер, 
2018-2020 Тайваний Нанхуа Их Сургууль: Олон нийтийн бодлогын магистр,
Мэргэшлийн талаарх мэдээлэл:
2011 БНСУ-ын Шинэ тосгон холбооны Leadership хөтөлбөрт хамрагдсан,
2013 АНУ-ын American Councils сургууль: Хэвлэл мэдээлэл ба Улс төрийн чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн,
2014 АНУ-ын Харвардын сургуульд: DIGITAL MARKETING: SOCIAL MEDIA AND ONLINE STRATEGIES сэдвээр мэргэшил дээшлүүлсэн,
Гадаад хэлний мэдлэг:
Англи хэл, Хятад хэл анхан дунд
Олон нийтийн ажил:
Монголбрэнд холбооны тэргүүн www.mongolbrand.mn
Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн тэргүүн www.pedf.mn

Холбоо барих:
Цахим шуудан: otgonulzii@gmail.com Цахим хаяг: www.otgonulzii.com

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.