Халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч нарт шаардлагатай хэрэгсэл бүхий аранзыг бэлтгэн өглөө


Имарт Хайпермаркетийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Ковид-19 цар тахлын яг голомтонд, халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд, өвчтөнтэй нүүр тулан ажиллаж буй эмч, сувилагч нарт шаардлагатай хэрэгсэл бүхий аранзыг бэлтгэв.

Эхний ээлжинд дотоодын халдвар эрчимтэй тархаад буй нөхцөл байдал хүндрэлтэй орон нутгууд болох Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Сэлэнгэ аймгуудын Эрүүл мэндийн газруудад өнөөдөр Монгол шуудангаар илгээмжээ явууллаа. Дараагийн ээлжинд мөн адил онцгой нөхцөл байдалд ажиллаж буй ажилтан, албан хаагчдад хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд тусламжийн эд зүйлсээ бэлтгэж эхлээд байна.

Дэлхий нийтэд хурдацтайгаар тархаад буй “Ковид 19” цар тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, түүнийг таслан зогсоох үйлсэд бид хамтдаа хүчээ нэгтгэн тэмцвэл, удахгүй үүсээд буй цар тахлыг зогсоож чадна гэдэгт итгэлтэй байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.