“Барилгын хороо-30” СӨХ байрныхаа өрх тус бүрт 200-400 мянган төгрөг тараажээ


Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт орших “Барилгын хороо-30” СӨХ-ноос байрныхаа өрх тус бүрт 200-400 мянган төгрөг тараажээ. Учир нь тус СӨХ зоорийн давхараа түрээслүүлж, хадгаламж бүрдүүлдэг бөгөөд хадгаламжийнхаа хүүгээс оршин суугчдадаа ийнхүү хүртээж байгаа аж.

"БХ-30" СӨХ-ны дарга М.Отгон "Цар тахлын хөл хорионоос үүдэн иргэд цалин орлогогүй байгаа үед нь дэм болох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан. Манай байр 1987 онд баригдсан. Бид зоорийн давхараа оёдол, хэвлэлийн цех зэрэг хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд багахан мөнгөөр түрээсэлдэг юм. Энэ түрээсийн мөнгөө хадгалдаг.

Харин хадгаламжийнхаа хүүг байрныхаа өрхүүдэд дэм болгох үүднээс өнөөдөр тарааж байгаа юм.

Бүр анх байр баригдахад буюу 1987 онд орсон айлуудад 400 мянга, ороод удаагүй айлууддаа 200 мянган төгрөг өгч байна. Манай байр 30 айлтай" гэлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.