Италид зул сарын баяраар муж хооронд зорчихыг хориглоно


Зул сарын баяр дөхөж, хөл хөдөлгөөн нэмэгдэхээр байгаатай зэрэгцэн Италийн засгийн газар хөл хориог чангатгах арга хэмжээг авахаар болжээ. Тус улсын засгийн газар зул сарын баяраар муж хооронд зорчих, аялал хийхийг хориглоно гэдгээ илэрхийлжээ.

Тодруулбал, 12 дугаар сарын 21-ээс 1 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд Италийн иргэд  муж хооронд зорчих боломжгүй болно. Үүнээс гадна энэ хугацаанд шөнийн хөл хорио зарлагдана.  Үдшийн 22 цагаас үүрийн 05 цагийн хооронд хөл хорио зарлагдах юм. Италийн зарим мужид  зоогийн газрууд оройн 18 цаг хүртэл ажиллах юм. Ийнхүү ирэх өдрүүдэд Италид коронавирусний тархалтаас сэргийлэхтэй холбоотой хөл хориог чангатгахаар байгаа нь сүүлийн үед тус улсад халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотой юм.

Тус улсад өдөрт 1000 орчим өвчтөн нас барж байна. Ерөнхий сайд Жузеппе Конте цар тахлын гурав дахь давлагаанд өртөх бүхий л эрсдэлийг арилгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой гэдгийг хэлсэн байна.  Гэхдээ зарим мужийн захирагч төв засгийн газрын хөл хорионы шинэ журмыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Засгийн газар мужуудын захирагчтай нэгдсэн байдлаар ярилцаж, хэлэлцээгүй ийм шийдвэр гаргасан гэж шүүмжилсэн байна.  Италид коронавирусний халдвар авч, нас барсан хүний тоо 58 мянгыг даваад байгаа юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.