С.Баярцогт нарын хэргийг шийдвэрлэсний дараа үргэлжлүүлэн Ерөнхий сайд асан С.Баярын хурал орно


Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Тодруулбал, шүүгчид одоо хуралдаж, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарын хэргийг шийдвэрлэж байна. Үүнийг дуусаад үргэлжлүүлэн С.Баяр нарын хэргийг хэлэлцэх юм. 

Түүнийг анхан шатны шүүхээс албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасч, таван жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх, Ч.Даваанямд хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан бол Ч.Даваанямаас  5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг АНУ-аас хураах шийдвэр гаргасан байдаг. 

Харин тэд уг шийдвэрийг эсэргүүцсэнээр давж заалдах шатны шүүх хурал товлогдоод байна. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.