ТОДРУУЛГА: "Жолоочтой уулзсан, юм дамжуулж өгсөн, авсан хүмүүсийг судалж байна"


“Автобус нэг” ОНӨААТҮГ-ийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус баазын дарга н.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Ямар учраас ажилчдыг ажлын байрнаас нь гаргахгүй хорьж байгаа юм бэ?

-Судалгаа авах шаардлагатай ажилтнууд байгаа нь үнэн.  Жолоочтой уулзаж учирч ойртсон, юм дамжуулж өгсөн, авсан ажилтнуудаас судалгаа гаргуулж авч байна.

-Хэдэн хүн халдвар авсан жолоочтой ойрын хавьталд орсон бэ. Бүх ажилтанаа шинжилгээнд хамруулах уу?

-Одоогоор эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. 

-Халдвар авсан жолооч “Ханын материал- Офицер” чиглэл явдаг байсан. Маш олон зорчигчид үйлчилсэн гэх мэдээлэл байгаа?

-Автобусанд суусан зорчигчдод хамаагүй шүү дээ. Нэгт, жолооч давхар хамгаалалттай бүхээгт сууж ажиллаж байгаа. Хоёрт, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор дээрээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу рейс тутамд эцсийн буудал болон зорчигчдийг орох гарах бүрт ариутгал цэвэрлэгээ хийж байгаа учраас тэдэнд хамаарахгүй юм. 

Г.Сар

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.