А.Амбасэлмаа: Автобусны жолоочийн онош батлагдаж, ойрын хавьтлын 17 хүнийг нь тусгаарлан шинжилгээ авч байна


 “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусны жолоочийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Батлагдсан тохиолдлууд уулзсан хүн, явсан маршрутаа дутуу мэдээлснээс болж, хавьтлуудыг хожуу илрүүлэх тохиолдол гарч байгаа. Автобусны жолоочийг онош батлагдсан. Энэ хүнийг арваннэгдүгээр сарын 30-наас эхэлж, хоёрдагч хавьтлаар тусгаарлаад байсан. Ингээд ойрын хавьтлынх нь 17 хүнийг тусгаарлаж, PCR шинжилгээнд хамруулж байна. Бусад 400 гаруй хүнийг нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байна. Халдварын батлагдсан тохиолдлын асуумж судалгааг хэлсэн даруйд бид маш богино хугацаанд хавьтлыг нь тусгаарлах ажлыг хийж байгаа. 

Тиймээс ард иргэд шинээр халдвар гарлаа, өөр халдвар нэмэгдлээ гэж айж сандрах хэрэггүй. Хавьтлуудыг хөөх явцад тэр хүмүүстэй холбоотой хүмүүсийг яаралтай тусгаарлаж байгаа" гэв. 

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.