Төрсөн эцэг нь хоёр настай охиноо ХҮЧИРХИЙЛСЭН хэрэг гарчээ


Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарчээ. Уг хэргийн талаар охины ээж Б нь энэ сарын 1-нд буюу хэрэг гарснаас нэг жилийн дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр ил болсон байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын харьяат, 1987 онд төрсөн Н нь төрсөн охин болох хоёр настай М-ийг хүчирхийлсэн байна. Хэргийн талаар хохирогчийн ээж Б “Манай нөхөр өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард охиноо хүчирхийлсэн байсныг мэдсэн. Хэрэг Сонгинохайрхан дүүрэгт болсон” хэмээн Архангай аймгийн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ.

Тэрбээр нөхрөөсөө салж, охинтойгоо цуг Архангай аймагт амьдарч байгаа аж. Хэргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар хэрэг бүртгэл нээн үргэлжлүүлэн шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.