ЖҮЖИГЧИН ЭЛЛЕН ПЕЙЖ ТРАНСЖЕНДЭР ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ


Оскарын шагналд нэр дэвшиж байсан алдарт жүжигчин Эллен Пейж олон нийтэд трансжендэр гэдгээ зарлаж, нэрээ сольж байгаагаа дуулгалаа. Одоо түүнийг Эллиот Пейж гэх болсон бөгөөд "Өөрөөрөө байх үнэхээр сайхан байна" хэмээжээ.

"Juno", "X-Men", "Inception", "The Umbrella Academy" кинонуудаар нь хүмүүс сайхан мэдэх жүжигчин Эллиот сошиал хуудсандаа мэдэгдэл оруулсан нь олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн байна. Тэрбээр өөрийгөө трансжендэр гэдгээр бахархаж, өөрийгөө хайрлаж, олонд зарласнаар ямар сайхан байгаа тухайгаа бичсэнээс гадна трансжендэр хүмүүст ирдэг дарамт, халдлага зэргээс ямар их айж, үүнд сэтгэл нь эмзэглэдэг тухай бичсэн юм.

Фэйсбүүкийн зүгээс "Бид чамд хайртай, Эллиот" гэсэн бол "Netflix"-ээс "Бид супер баатраараа маш их бахархаж байна. Хайртай шүү, Эллиот! "The Umbrella Academy"-ийн гуравдугаар бүлэгт эргэн ирэхийг чинь тэсэн ядан хүлээж байя" гэжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.