Хөл хорионы үед цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сараар боджээ


ахилгааны илүү бодогдсон төлбөрийг ирэх сард нь шилжүүлэх боломжтойг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас мэдэгдэв. Иргэдийн зүгээс цахилгааны төлбөр өндөр гарч байна гэх гомдол гарсаар байгаа тул тус компанид ШӨХТГ-аас тайлбар авсан нь энэ юм байна.

Албан тайлбарт цар тахлын бэлэн байдал зарласан учраас иргэдийн тоолуурын заалт тэмдэглэдэг ажилчид халдвар авах өндөр эрсдэлд орж байгаа учраас цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сарын хэрэглээний дунджаар тооцож байгаа аж.

Хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тоолуурын заалтаас илүү гарсан тохиолдолд хэвийн байдалд шилжсэний дараа зөрүүг дараагийн сарынх нь төлбөрт шилжүүлж, зөрүүг тооцох юм байна. 

Б.ЦЭЦЭГ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.