Хөл хорионы үеэр секс үдэшлэгт оролцсон Унгарын улстөрч огцорчээ


 
Европын парламент дахь Унгарын төлөөлөгч хөл хорионы дэглэмийг зөрчиж, Бельгид болсон секс үдэшлэгт оролцсон нь батлагджээ. Унгарын эрх баригч Фидеш намын гишүүн Жозеф Шажер Баасан гариг (2020.11.27)-ийн орой Бельгийн нийслэл Брюссель хотын төвийн нэгэн шөнийн клубт зочилсон байна. Тус шөнийн клубт 20 орчим хүн ирсэний ихэнх нь эрчүүд байсан ба Европын Холбооны өөр хоёр дипломатч байсан аж.

Цагдаа нар ирж, бааранд нэвтрэх үеэр Унгарын улс төрч цонхоор гарч, ус зайлуулах хоолойноос зүүгдэн зугтаж байгаад баригджээ. Мөн түүний үүргэвчээс мансууруулах бодис илрүүлсэн байна. Харин нөгөө хоёр дипломатч баригдах үедээ хувцасгүй шахуу нүцгэн байжээ.

Европын парламентын гишүүд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, санал өгснийхөө төлөө шалгуулахаас хамгаалагдсан байдаг ба бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол жирийн хүмүүстэй адил шийтгүүлэх ёстой байдаг. Европын парламентаас “Ийм төрлийн үдэшлэгт оролцсон нь буруутгах үндэслэл биш. Харин хөл хорионы дэглэм зөрчиж, олон хүн цугларсан арга хэмжээнд оролцсон нь шийтгүүлэх үндэслэл болно” хэмээн мэдэгджээ.

Өдгөө 59 настай Жозеф Шажерын хувьд хууль, дүрэм зөрчсөндөө хүлцэл өчөөд, албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн ч мансууруулах бодис авч явснаа хүлээн зөвшөөрөөгүй аж. Бельгид дотоод орчинд дөрвөөс дээш тооны хүн цугларсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа ба шөнийн цэнгээний газрууд болон ресторанууд нэгдүгээр сарын дунд үе хүртэл хаагдсан байгаа юм.

Эх сурвалж: BBC

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.