Хар Баасан гарагийн хямдралтай худалдаагаар АНУ-ын иргэд 9 тэрбум ам.долларын худалдаа хийлээ


Америк болон Европын улс орнуудад өнгөрсөн баасан гарагаас эхлэн оны хамгийн сүүлийн их хямдрал буюу “хар баасан гараг”-ийн худалдаа эхэлж, өнөөдөр “кибер даваа гараг”-ийн хямдралаар дуусч байна. Тэгвэл дэлхийн улс орнуудад цар тахал дэгдээд байгааг үл харгалзан энэ жилийн “хар баасан гараг”-ийн худалдаагаар АНУ-д л гэхэд 9 тэрбум ам.долларын худалдаа хийгджээ.

Хэдийгээр уламжлалт хямдралтай худалдааны үеэр хүмүүс дэлгүүр хоршоонд дугаарлан зогсч, хөл хөдөлгөөн ихтэй байдаг ч энэ жилийн хувьд онлайн худалдаа илүү хандалттай байжээ.

Энэ жилийн хувьд өнгөрсөн онтой харьцуулахад онлайнаар гэрээсээ худалдаа хийсэн иргэдийн тоо өндөр байгаа төдийгүй нийт ашиг орлогын хэмжээ ч эрс нэмэгджээ.

Тухайлбал, Америкийн жижиглэн худалдааны 100 томоохон дэлгүүрийн дунд хийсэн судалгаа, статистик мэдээллээр өнгөрсөн онд хямдралтай худалдааны үеэр 7,4 тэрбум ам. долларын худалдан авалт хийгдсэн бол энэ жил 9 тэрбумд хүрсэн байна. Америкт 11-р сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт Талархлын баяр тэмдэглэж, харин маргааш нь баасан гарагт уламжлалт “хар баасан гараг”-ийн хямдралтай худалдаа явагддаг уламжлалтай юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.