Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн ихээр илэрсэн гэв


Нийслэлийн Онцгой комиссын ээлжит мэдээллээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар/НМХГ/-аас өнөөдөр/2020.12.01/ мэдэгдэл хийлээ.


НМХГ-ын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУН:

-Монгол Улсын Засгийн Газрын 194 дүгээр тогтоолын дагуу бүх нийтийн бэлэн байдлын дэглэм бууруулж, Улаанбаатар хотод 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн 18 чиглэлийн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарсан. Энэхүү тогтоолын дагуу Улаанбаатар хотод 18 чиглэлээр 13 мянга гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаа нээгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр үйл ажиллагаагаа нээж аж буй ахуй нэгжүүдэд 21 заалттай мэдэгдэл цахимаар хүргүүлсэн. Аж ахуй нэгжүүд бидний хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Хэрвээ хэрэгжүүлэхгүй байгаа бол иргэд цахимаар гомдол хүргүүлж болно. Гомдлын дагуу бид хяналт шалгалт хийнэ. Одоогоор 31 улсын байцаагч цахимаар мэдэгдлүүдээ хүргүүлж байна. Аж ахуй нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар хамгаалллыг сахин мөрдөхийг сайн анхааруулж байгаа. Мөн ажилчдынхаа дундаас сайн дурын үндсэн дээр коронавирусийн шинжилгээнд хамруулахыг, гэрийн тусгаарлалтанд байгаа ажилчдадаа чөлөө олгохыг, ажилчдын ширээ сандлыг 1.5-2 метрийн зайтай байрлуулахыг тус тус зааж байна. Хэрэв энэ мэдэгдлийг хэрэгжүүлж ажиллахгүй бол зөрчлийн хуулиар тухайн байгууллагад хариуцлага тооцох болно.

Бид гэрийн хорооллын хүнсний дэлгүүрүүд дээр түлхүү ажиглалт хийж байна. Учир нь өнгөрсөн өдрүүдэд хугацаа нь дууссан хиам, напельон торт, хэрчсэн гурилууд ихээр илэрсэн. Бид яаралтай арга хэмжээ авч, устгалд оруулсан. Эм ханган нийлүүлэх үйлдвэрүүдийг шалгаж байгаа. Улаанбаатар эмийн сангуудад мөн хяналт хийж байна. Хөдөө орон нутаг руу зорчих 22 цэг дээр, 3 автовокзал дээр хяналт шалгалтыг хийж байгаа. Маргаашнаас тусгаарлах байрууд дээр бид хяналт шалгалтыг хийх болно. Өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт орж байгаагүй. Манай улсын байцаагчид цахимаар аж ахуй нэгжүүдэд хяналт тавина. Тухайн байгууллагатай холбоотой санал гомдол ирэх л юм бол шуурхай баг газар дээр нь очиж ажиллахаар төлөвлөж байгаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.