Тэнхлүүн явхад тэмээгээр тусалсанаас, тэвдэж явхад тэвнээр тусал гэдэгдээ!


"Ковид19"-ийн эсрэг хатуу хөл хорионы дэглэм тогтоон ажиллах хамгийн үр дүнтэй гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч ихэнх улсууд энэхүү аргаар цар тахалтай тэмцэж байна. Манай улсад ч иймэрхүү нөхцөл байдал үүсэх нь цаг хугацааны асуудал байсан. Одоо бид тэмцэж байна. МУ-ын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020.11.13-с хойш хатуу хөл хорио тогтоож тэмцэн, ажиллаж байгаа нь үр дүнтэйг харж байна.

Хөл хориог дахин сунгах хэрэгтэй юу гэж үү? Тийм.

Гэхдээ өмнөх шигээ эрсдлээс хэтэрхий эмээгээд эдийн засгаа бодохгүй байж болохгүйг сануулах хэрэгтэй. Улсын хэмжээнд хатуу хөл хорионы үед бүх л үйлчилгээний газрууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гээд бүгд 0 зогсолт хийж зогсонги байдалтай байна. Зөвхөн хүнсний сүлжээ дэлгүүрүүд ажиллаж байгаа ч мөн л барааны хомсдолд орсон илт.

Хориод л байвал улам хүндрэнэ гэдэг шиг эдийн засгаа давхар бодох хэрэгтэйг шийдвэр гаргагчид ухаарна уу!

Монгол хүн бүр цар тахлын халдвар тээгч болохыг хүсэхгүй, гэхдээ бас үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч дахин 14 хоног хөл хорионы хатуу дэглэмийг сунгавал: Засгийн газар эдийн засгийн ямар бодитоо дэмжлэг, арга хэмжээг авах вэ? гэж асуумаар байна. Энэ хугацаанд иргэд, аж ахуй нэгжүүддээ эдийн засгийн бодит дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй.Тэгж гэмээнэ иргэд, бизнес эрхлэгчид чинь энэ хүнд хэцүү цагт гэртээ тайван сууж дэглэмээ барина шүү.  

Өнөө саяхан гаргасан Засгийн газрын 10-20 шийдвэр, авч буй арга хэмжээнээс айл өрх, аж ахуй нэгжүүдийн хаалга цохиж буй шийдвэр нь тун ч цөөн гэдгийг мэдэрч ойлгох нь чухал байна.

Манай улсаас өөр бусад олон улсад иргэддээ, аж ахуй нэгжүүддээ санхүүгийн бодит дэмжлэгүүдийг үзүүлсээр, өгсөөр байгаа. Монголын эртний хэлц хэллэлт “Тэнхлүүн явхад тэмээгээр тусалсанаас тэвдэж явхад тэвнээр тусал” гэдэг шиг цагаа олсон зөв шийдвэр гаргавал түүнийг зөв шийдвэр гэж үнэлдэг.

Өнөөх өрх бүрт 1 сая төгрөг "Үндэсний үйлдвэрлэгчидийн бараа, бүтээгдэхүүн авах" гэдэг шиг иймэрхүү бодитоо ажлыг хэлээд байгаа шүү. Дэмжээд уриалаад байгаам бол биш шүү. Өөр зөндөө арга байж болно.  

Ингэж байж үндэсний хэдэн үйлдвэрүүд, баялагч бүтээгчид маань тэсэж үлдэх болуу. Аль эсвэл хорио цээрээ цуцлаад нийтээрэй сайхан ажиллаж амьдрая.!!!

Энэ улсын баялаг бүтээгчид нь хүүхэд багачууд, тэтгэвэрийн насны хөгшид, нийгмийн халамж хүртэгсэд, төрийн алба хаагчид биш гэдгийг санаж шийдвэр гаргах хэрэгтэй дээдсүүд минь.

Ц.БАТ 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.