Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн бүтээлүүд олон улсын уралдаанд тэргүүллээ


Энэ оны 11 сарын 20-23-ны хооронд Финлянд улсын Турку хотноо зохион байгуулагдсан нэрт хөгжмийн зохиолч Ян Сибелиусын нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын YIII уралдаанд хөгжмийн зохиолч Хишигтогтохын Алтангэрэлийн “ЦАСТНЫ МЭРГЭД” морин хуур, симфони найрал хөгжмийн концерт гоцлол хөгжмийн төрөлд ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.

Тус концертыг 2018 онд манай шилдэг морин хуурчдын нэг Д.Шинэцог-Гени “Морин хуур мину II” бие даасан тоглолтондоо удирдаач Д.Нямдашийн удирдлагаар Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармоний симфони найрал хөгжимтэй хөгжимдөж олон түмэндээ хүргэж байсан билээ. “ЦАСТНЫ МЭРГЭД” морин хуурын концерт нь Улсын сан дахь ХӨГЖМИЙН ШИЛДЭГ бүтээлийн шагналыг хүртэж байсан төдийгүй 2018 онд Монгол Улсын Төрийн Шагналд нэр дэвшиж байсан шилдэг бүтээл юм. Наадамд хуучирч Э.Цэндсүрэн гоцлож, Улсын Филармоний симфони найрал хөгжим удирдаач Б.Батбаатарын удирдлагаар хөгжимдсөн юм.

Ян Сибелиусын нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын YIII уралдаанд АНУ, ОХУ, Япон, БНХАУ, Норвеги, Финлянд, Израиль, Сингапур, Макао зэрэг дэлхийн 20 гаруй орны 100 орчим хөгжмийн зохиолчид оролцсон ба тус уралдааны шүүгчээр Орос, Итали, Финлянд, Болгарын нэртэй хөгжмийн зохиолчид уригдаж ажилласан байна.

Image may contain: text that says 'SFest DIPLOMA Organizing Committee of the JSFest 2020 Competition AWARDED Khishigtogtokh Altangerel, Ulaanbaatar, Mongolia Wilth Diploma inthe Competition, masio, leachers, President of the Eighth International Svetlana Chairnan of the Jury Mihail Slavkin Committee'

No photo description available.

 

twitter share 2
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-11-28 ip: 103.57.94.215

  2. 2020-11-28 ip: 103.57.94.215