Шивээ-Овоогийн уурхай 54.7 мянган тн нүүрс борлуулжээ


Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхай өнгөрсөн долоо хоногт 237.0 мянган метр куб хөрс хуулалт хийж, 54.7 мянган тн нүүрс борлуулжээ.

 

Тус уурхайн хувьд ТЭЦ-4, Хөтөл, Амгалан, Налайх болон Дорноговийн ДЦС-д эрчим хүчний нүүрс нийлүүлдэг.

 

Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн Ковид-19 халдварын улмаас Шивээговь суманд хамар залгиураас арчдас авах түргэвчилсэн оношлуурын шинжилгээ хийж байгаа бөгөөд үүнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайчид ч хамрагдаж байна.

 

Уурхайн ажилчдын эрүүл мэндийн төлөө, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, уурхайчдыг тээвэрлэж буй автобус бүрд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгааг уурхайн удирдлага онцлов.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.