Эрсдэлийн үнэлгээгээр КОВИД-19 халдвар тархах эрсдэл "өндөр" гэсэн дүгнэлт гарчээ


УИХ-ын Түр хорооны хуралдаанаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах асуудлыг хэлэлцсэн. 

Шадар сайд, УОК-ын дарга Я. Содбаатар "Дэлхийн даяар хурдацтайгаар тархаж буй коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын бүртгэгдсэн тохиолдол 2020 оны 11-р сарын 24-ний өдрийн байдлаар 59.513.167, нас барсан хүний тоо 1.401.877-д хүрсэн. Гадаад улс орнуудын гамшгаас хамгаалах дэглэм тогтоосон байдлаас үзэхэд, 112 улс орон олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд  хязгаарлалт, хөл хорио тогтоож, 62 улс орон дотоодын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон бол 102 улс орон хилээ хэсэгчлэн эсвэл бүрэн хаасан байна.

Монгол Улсад 2020 оны 11-р сарын 11-ний өдөр дотооддоо алдсан анхны тохиолдол бүртгэгдэж, дотооддоо илэрсэн халдварын тохиолдол ихссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас энэ оны 12-р сарын 1-ний өдрийг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

 2020 оны 11-р сарын 24-ний өдрийн байдлаар Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 672 /32/ бүртгэгдлээ. Үүнээс дотоодын халдвараар батлагдсан  тохиолдол 235 болсон байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 323 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаагаас хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 277 хүн байна.

Тохиолдлыг аймгуудаар хувааж үзвэл 235 тохиолдлын Улаанбаатар хотод 54, Сэлэнгэ аймагт 124, Дархан-Уул аймагт 20, Орхон аймагт 7, Дорноговь аймагт 17, Говьсүмбэр аймагт 3 тус тус байна.  2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш улсын хэмжээнд 18 мянга гаруй иргэдийг PCR-ийн шинжилгээгээр баталгаажуулах ажлуудыг хийхийн зэрэгцээ Улаанбаатар болон тохиолдол батлагдсан 5 аймагт 112 мянган түргэвчилсэн шинжилгээ хийж байна.

Үүнээс гадна 21 аймаг болон экспортын бүс нутаг болох Өмнөговь аймагт түргэвчилсэн болон PCR -ын тандалт шинжилгээ хийж байна. УОК-ийн Шуурхай штаб болон салбар дундын ажлын хэсгээс 2020 оны 11-р сарын 22-ны өдөр хийсэн 15 дугаар эрсдэлийн үнэлгээгээр КОВИД-19 халдвар тархах эрсдэл “өндөр” гэсэн дүгнэлт гарсан" гэлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.