Хатояма: Сүмо бөхийн тэмцээний тоог жилд 4 болгох хэрэгтэй


Японы Ерөнхий сайд асан Хатояма Юкио твиттер хуудсандаа сүмо бөхийн талаар бичжээ. Өнгөрсөн 11 дүгээр сарын тэмцээний сүүлийн өдөр озэки Такакэйшёо, Тэрүнофүжи нар нэмэлт барилдаан хийсний эцэст аваргаа тодруулсан билээ.

 

Хатояма Юкио ”Такакэйшёо, баяр хүргэе. Хоёр аварга, хоёр озэки эзгүй башёг сонирхолтой болгож чадлаа. Сүүлийн нэмэлт халз барилдааныг үзэхэд Тэрүнофүжигийн гэмтэлтэй өвдөг өвдсөндөө чарлаж байгаа мэт харагдлаа. Жилд зургаан башёд орох нь бөхчүүдэд тун хэцүү байна. Урьд өмнөх шиг жилд дөрвөн тэмцээн л зохион байгуулах хэрэгтэй. Сүмогийн холбоо бөхчүүдийнхээ биеийг гаргуунд гаргаж байгаа мэт санагдлаа” гэж бичжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.