ЭМЯ: Өчигдөр 11.00 цагаас мэдээлэл хийснээс хойш Улаанбаатарт 6, Сэлэнгэд 20, Дорноговьд 1 тохиолдол илэрлээ


 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 24-нд нийт 3301 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэд 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 илэрлээ. Улаанбаатарын 1 нь ойрын хавьтлын давтан шинжилгээ, бусад 5 нь гэр бүл, караокены хавьтал гэх мэт. Дандаа тусгаарлагдаж байсан хүмүүс. 

Ингээд Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 699 болж байна. Эдгэрэлт 342, эмчлэгдэж байгаа 350 байна. Үүнээс хөнгөн 291, хүндэвтэр 56, хүнд 3 хүн байна. Нэг хүн амьсгалын аппаратад байна" гэв.

Дотоодод батлагдсан тохиолдлыг авч үзвэл, 

  • Улаанбаатар 60
  • Сэлэнгэ 144
  • Дархан-Уул 20
  • Орхон 17
  • Говьсүмбэр 3
  • Дорноговь 18 байна. 

Дүүргээр авч үзвэл,

  • БГД-т 14,
  • СХД 9,
  • БЗД 17,
  • Сүхбаатар дүүрэгт 11,
  • ХУД 7,
  • Багануур 1,
  • Чингэлтэй 1 байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.