"Ханиадтай үед түргэвчилсэн оношлуур эерэг хариу зааж байна" энэ асуудлыг яах вэ


Хөвсгөл аймгийн шуурхай штабаас өчигдөр (2020.11.23) 20.00 цагт мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.ҮҮРИЙНБАЯР: 

“Өнөөдрийн байдлаар 1100 орчим хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Өчигдрийн байдлаар зургаан хүний шинжилгээнээс Covid-19 халдвар илэрсэн учраас хэсэгчилсэн байдлаар тэг зогсолт хийсэн. Улмаар дээрх зургаан хүний шинжилгээг ХӨСҮТ рүү хүргүүлж, өнөөдөр PCR шинжилгээний хариу нь сөрөг буюу Covid-19 илрээгүй гэж гарлаа.

Ханиадтай, эсхүл антиобиотик хэрэглэсэн үед түргэвчилсэн оношлуур эерэг хариу зааж байна. Тиймээс PCR шинжилгээ нь эцсийн хариуг тодорхойлно гэсэн үг. Арваннэгдүгээр сарын 15-yаас хойш ялангуяа халдвар илэрсэн нийслэл болон аймгуудаас ирсэн 347 иргэний тандалт, судалгаа үргэлжилж байна. Зарим иргэд гэрийн хаяг, утасны дугаараа буруу хэлж байна. Мэдээллээ үнэн зөв өгөх шаардлагатай байна"  гэлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.