Юта мужийн алслагдсан зэлүүд хэсгээс нууцлаг металл дүрс олджээ


АНУ-ын Юта мужийн нисгэгч нисдэг тэргээр нутгийн зэрлэг хонь тоолж яваад хачирхалтай, нууцлаг дүрс олжээ. Тус нууцлаг металл ойролцоогоор 3 метр өндөртэй, газарт гүн суулгасан эд аж. Мөн хурц өнцөгтэй, гялгар, мөнгөлөг өнгийн металл материалтай тул эргэн тойрны улаан чулуурхаг орчноос онцгой ялгарч харагджээ.

Нисгэгч Брет Хатчингс олсон зүйлийнхээ зургийг аван баталгаажуулж, цахим орчинд нийтэлсэн байна. Тэрбээр “Энэ бол миний энэ олон жил нисэхдээ харж байсан хамгийн хачирхалтай зүйл” хэмээн ярьжээ.

Брет Хатчингс Юта мужийн Олон нийтийн аюулгүй байдлын департаментын нисгэгч бөгөөд байгаль хамгаалах албаныханд туслан, зэрлэг хонины тооллого хийж явсан аж.

 

Хатчингс “Хамт явсан нэгэн биологич маань нууцлаг металл олж хараад, бид шууд тэр зүг ниссэн юм” хэмээн хэлжээ. Мөн тэрбээр "Тэрхүү хачирхалтай зүйлийг харахад тэнгэрээс унаад зоогдсон гэхээс илүү хүний гараар газарт суулгасан мэт харагдаж байсан" хэмээн тодорхойлсон байна.

Мэргэжилтнүүд нууцлаг биетийг хэн нэг уран бүтээлчийн сансрын сэдэвтэй киноноос санаа авч бүтээсэн урлагийн бүтээл хэмээн үзэж, төстэй бүтээл туурвидаг уран бүтээлчидтэй холбоо барихаар оролдож байгаа ч төдийлөн бүтэлтэй болохгүй байгаа ажээ.

Эх сурвалж: GUARDIAN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.