ОХУ-ын Алс Дорнодод байгалийн гамшиг тохиожээ


ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод өнгөрсөн долоо хоногт байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас олон хоног цахилгаан, халаалт тасалджээ.

Хүчтэй нойтон цасан шуурганы улмаас цахилгааны шонгууд унаж, 120 мянга гаруй айл өрх цахилгаан, халаалтгүй болсон байна. Владивосток хот бүхэлдээ мөсөнд бүрхэгдсэн ба одоогоор 60 мянга орчим айл өрх олон хоногийн турш цахилгаангүй хэвээр байгаа аж.

Тус хотод дэлгүүрүүд хаалттай, ATM-үүд ажиллахгүй, шатахуун түгээх станцууд нөөцгүй болсон тул цэргийн ангиуд иргэдэд зориулсан зөөврийн гал тогоо ажиллуулж, хүнс тарааж байгаа буй юм байна. Нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн тул иргэдээ түр хоргодох байранд байрлуулжээ.

Орон нутгийн эрх баригчдын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа ч эргээд хэвийн байдалд оруулахад цаг хугацаа шаардлагатайг онцолсон байна. Одоогоор Владивостокт үүссэн гамшгийн асуудлыг шийдвэрлэх тусгай хороо байгуулсан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Эх сурвалж: RADIO FREE EUROPE/RADIO LIBERTY / News.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.