Трампын холбоотон түүнийг ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг уриалав


New Jersey Gov. Chris Christie listens as President Donald Trump speaks during an opioid and drug abuse listening session, Wednesday, March 29, 2017, in the Cabinet Room of the White House in Washington. (AP Photo/Evan Vucci)

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын холбоотнуудын нэг болох Нью-Жерси муж улсын захирагч асан Крис Кристи түүнийг сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхийг уриалжээ.

Крис Кристи "Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгчийн хуулийн багийнхны байгаа байдал үндэсний хэмжээнд ичгүүртэй байдалд оруулж байна. Тэд шүүх танхимын гадна сонгуулийг луйвардлаа гэж хашгичдаг атлаа шүүх танхимд ороод энэ талаар огт ярьдаггүй. Би Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигч байсан. Би түүний төлөө хоёр удаа саналаа өгсөн. Гэхдээ цаашид үргэлжлүүлж чадахгүй нь” хэмээн ярьсан байна.

Ерөнхийлөгч Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, түүний өрсөлдөгч сонгуулийг өргөн хүрээтэй луйвардсан хэмээн мэдэгдээд байгаа юм. Гэсэн ч тэр эдгээр мэдэгдлүүдээ  батлах нотолгоог гаргаж ирж чадаагүй байгаа. Бүгд найрамдах намын олон гишүүн түүнийг дэмжиж байгаа боловч цөөн хүн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд сүүлийн үед нам дотор нь түүнийг эсэргүүцэгчид нэмэгдэх болжээ.

Пеннсилвани муж улсын шүүх шуудангаар өгсөн олон сая саналын хуудсыг хүчингүй болгохыг хүссэн Трампын багийн нэхэмжлэлийг Бямба гаригт хэрэгсэхгүй болгосон юм. Ингэснээр тус муж улсад 80 мянга гаруй саналаар илүүрхсэн Жо Байден ялалтаа улам баталгаажуулсан билээ.

Эх сурвалж: BBC

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.