ЭМЯ: Улаанбаатарт 11 тохиолдол шинээр илэрч, бусад голомтод шинэ тохиолдол илрээгүй


ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 17.00 цагаас мэдээлэл хийснээс хойш Улаанбаатарт 11 тохиолдол шинээр илэрч, бусад голомтод шинээр илрээгүй.

Ингэснээр Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдол 20, Дорноговь 17, Орхон аймаг 17, Говьсүмбэр аймаг 1, Сэлэнгэд нийт 98 тохиолдолтой хэвээр байна. 

Харин Улаанбаатарт шинээр илэрсэн 11 тохиолдлын тухайд  "Гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна.

Ингээд Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодын халдвар нийлээд 640 тохиолдол боллоо. Үүнээс 340 хүн нь буюу 53 хувь нь эдгэрээд байна" гэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.