Оюутнуудыг "КОВИД-19"-ын урьдчилсан шинжилгээнд хамруулах бэлтгэлийг хангаж дууслаа


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын асуумж судалгааг авч дууслаа. Энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад сурч байгаа гадаад улсын оюутнуудад англи хэл дээр асуумжийг бөглүүлэх ажлыг их, дээд сургуулиудын гадаад оюутан хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтарч зохион байгууллаа.

Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдав. Ирэх даваа гарагаас эдгээр оюутныг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулах бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.

Хүнсний хангамж тасалдахгүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт санхүүжилтийг бүрэн шийдвэрлэлээ.

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.