ЭМЯ: Өчигдөр 17.00 цагаас мэдээлэл хийснээс хойш 37 халдвар шинээр илэрч, батлагдсан тохиолдол 555 боллоо
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 17 цагийн мэдээллээс хойш нийт 37 тохиолдол шинээр илэрч, манай улсад батлагдсан тохиолдол 555 болж байна. Сэлэнгэ аймагт 466 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дорнод аймагт тандалтын зорилгоор хийгдсэн гурван хүний шинжилгээнээс илрээгүй. Аравдугаар сарын 31-нд Өмнөд Судан Улсаас ирсэн 214 энхийн сахиулагчийн гуравдахь давтан шинжилгээнээс нэг хүнээс илэрсэн. Алтанбулагийн боомтоор арваннэгдүгээр сарын 16-нд орж ирсэн нэг ачаа тээврийн жолоочоос илэрсэн.
Өчигдөр 17.00 цагаас хойш 37 хүнээс халдвар илэрсэн. Дархан-Уул аймагт 5 илэрч, батлагдсан тохиолдол 16, Сэлэнгэд 10 илэрч, батлагдсан тохиолдол 51, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 нэмэгдэж, батлагдсан тохиолдол 6, Улаанбаатарт 15 тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдол 33 болж байна.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |