АНУ-д хүүхдүүдийг Санта-Клаусын өвөр дээр суухыг хоригложээ


 Цар тахал дэгдээд буй хэдий ч АНУ-ын худалдааны төвийн эзэд энэ зул сарын баяраар зарим уламжлалыг хэвээр нь үлдээхээр шийджээ. Тухайлбал, зарим дүрэм журмыг дагаж мөрдөх нөхцөлтэйгээр хүүхдүүдийг Санта-Клаустай уулзахыг зөвшөөрчээ. 

 

Ингэхдээ Санта-Клаусууд хүүхдүүдийг өвөр дээрээ суулгаж болохгүй аж. Үүнээс гадна үйлчлүүлэгчид амны хаалтаа зүүсэн байх шаардлагатай бөгөөд Санта-Клаустай зургаа татуулах боломжгүй. Зарим их дэлгүүрт Санта-Клаусыг шилэн хоргоор тусгаарлах аж.

 

Дэлгүүрүүдэд урт дараалал үүсгэхгүйн тулд Санта-Клауст цахимаар захидал явуулах боломжийг санал болгосон нь өөр нэг аюулгүй байдлын арга хэмжээ юм. Үүнээс гадна дэлгүүрийн ажилтнууд халдваргүйжүүлэлтийг тогтмол явуулж, үйлчлүүлэгчдийн халууныг шалгаж, ажлын цагийг багасгах замаар халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнүүдийг авч ажиллана.

 

Өнгөрсөн онд АНУ-д 10 сая гаруй гэр бүл хүүхдийнхээ Санта-Клаустай уулзах хүслийг нь биелүүлэхэээр худалдааны төвийг зорьжээ. Тэдний 73 орчим хувь нь гэрийнхээ ойролцоох дэлгүүр, кафед очсон байна. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.