Гэрийн дэглэм мөрдөх иргэдийн хаяг, утасны жагсаалтыг тодорхой болгожээ


УОК-ын шийдвэрээр гэрийн 14 хоногийн дэглэмийг өчигдөр /2020.11.14/-өөс эхлүүлээд байна. Гэрийн ажиглалтад байгаа иргэдийг хэрхэн хянаж буй талаар УОК-ын Шуурхай штабын мэдээлснээр ажиглалтад байх иргэдийн гэрийн хаяг, утасны дугаарыг бүртгэлжүүлжээ. Өмнө нь гэрийн ажиглалтад гарч буй иргэд гэрийн хаяг, утасны дугаараа худал буруу ташаа мэдээлэх тохиолдол гарч байсан билээ.

Тус штабын дарга Б.Ууганбаяр хэлэхдээ “Гэрийн ажиглалтад байх шаардлагатай тандалт судалгааг Халдварт өвчин судлалын төвөөс зохион байгуулна” гэлээ. Иймд өнөөдрөөс 21 хоногийн тусгаарлалтаас гарах иргэд өөрсдийгөө 14 хоногт гэртээ ажиглах юм. Үүнд, тухайн сум, дүүргийн хорооны хэсгийн ажилтан болон цагдаа хяналт тавих юм. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 14 хоногийн дэглэмийг өмнө нь иргэдийн шаардлагаар цуцалсан байна.

Б.ЦЭЦЭГ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.