Covid-19: АНУ ирэх сард 20 сая хүнийг вакцинжуулна


АНУ-ын Засгийн газар өчигдөр /2020.11.14/ ирэх арванхоёрдугаар сард нийт 20 сая хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөснөө мэдэгджээ. Үүнээс хойш сар бүр 25-30 сая хүнийг вакцинжуулах гэнэ. АНУ-ын Эм, хүнсний агентлаг ойрын үед нэгээс хоёр вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгох гэнэ. Ингэж байж дээрх төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, дээр дурдсан тооны хүмүүсийг вакцинжуулж чадах юм байна.

АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээж буй covid-19 халдварын эсрэг вакцины сүүлчийн шатны туршилт 90 гаруй хувийн үр дүнтэй болсныг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд зарласан билээ. “Pfizer” компани энэ сарын сүүлээр АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа бол АНУ-ын өөр нэг эм үйлдвэрлэгч “Moderna” компани вакциныхаа сүүлчийн шатны туршилтын үр дүнг ойрын өдрүүдэд зарлах гэж байна.

Засгийн газар эдгээр вакцинуудад зөвшөөрөл олговол 24 цагийн дотор вакцинжуулж эхлэхэд бэлэн байгааг “Operation Warp Speed” хөтөлбөрийн удирдлагууд мэдээлжээ. Мөн “AstraZeneca”, “Johnson & Johnson” зэрэг компаниудын вакцин ирэх хавар гэхэд амжилттай болж, Засгийн газрын зөвшөөрөл авна гэж найдаж байгаагаа “Operation Warp Speed” хөтөлбөрийнхөн илэрхийлсэн байна.  

Эх сурвалж: PoliticoSCMP

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.