А.Амбасэлмаа: Нэр дурдагдсан караоке, буудал, цайны газраар үйлчлүүлсэн иргэд холбогдохыг хүсч байна


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр Улаанбаатар хотод багц өвчлөлийн голомтод ойрын хавьтал 97 хүний давтан шинжилгээг хийхэд жолооч Д-ийн охин, ахынх нь эхнэр болон хүүхдээс нь Covid-19 илэрсэн. Уг гурван хүн нь жолооч Д-ийн ойрын хавьтал байсан учраас ХӨСҮТ-ийн ажиглах хэсэгт тусгаарлагдаж байсан. Мөн өмнө нь ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглагдаж байсан долоон хүний шинжилгээнд Covid-19 илэрсэн. Ингээд Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 426, үүнээс 328 нь эдгэрсэн, ажиглалтад 16, гэрийн ажиглалтад хоёр хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна.

Ер нь Covid-19 халдварыг дотооддоо алдсанаас хойш мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд үндэслэн хөл хориог тав хоногоор тогтоосон ч хөл хорио сунгах магадлалтай байна. Энэ нь эцсийн дүндээ иргэдийнхээ дунд халдварыг тархаахгүйн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэдгийг ойлгоорой.

"Халдварын батлагдсан тохиолдолтой хол ойрын хавьтал болсон хүмүүс хаагуур явснаа мартах, зөрүүлж хэлэх, зарим үед хэлмээргүй үйл явдал ч бас байдаг байх. Үүнээс болоод голомтод авах хариу арга хэмжээний хугацаа уртсах магадлалтай байгааг ард иргэд маань зөв ойлгох хэрэгтэй.

Нэгэн зар хүргэхэд, онош нь батлагдсан нэгэн иргэний хавьтлуудыг тогтоох ажил хийж байна. Тиймээс

  • Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны “Говь-Сайхан” карокед арваннэгдүгээр сарын 9-ны 17:00-20:00 цагийн хооронд байсан иргэд,
  • ТОПАЗ зочид буудал
  • мөн дээрх хорооны “Өгөөж-1” цайны газарт 12:00-14:00 цагийн хооронд байсан иргэд Эрүүл мэндийн яамны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн холбогдох утсанд холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг хүсч байна" гэв. 

Мөн энэхүү иргэний мэдээллийг нууцлана. Учир нь хувь хүний асуудлыг хамаагүй задалж болохгүй гэсэн юм. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.