Амны хаалтгүй иргэнийг 50 мянган төгрөгөөр торгоно


Өнгөрсөн бямба гарагт Улсын онцгой комисс хуралдаж, иргэд амны хаалт зүүх шаардлагатайн дээр үйлчилгээний болон албан байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээ, боловсролын байгууллагуудад заавал амны хаалт зүүх, ариутгалын ажил хийх шаардлага тавьж байгааг мэдээлсэн.

Тэгвэл амны хаалтгүй иргэдэд 50 мянган төгрөгийн торгууль, амны хаалтгүй иргэнд үйлчилж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, мөн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.

Амны хаалт зүүх шаардлага тавиагүй, гар угаах, зай барих нөхцөлөөр хангаагүй аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу шат дараатай хариуцлага тооцох юм байна.

Мөн шинэ жилийн баяр тэмдэглэсэн болон тухайн үйл ажиллагааг зохион байгуулж буй газарт давхар хариуцлага тооцно гэдгийг МХЕГ-аас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.