Ц.Ганзориг: 40 орчим жолоочоос коронавирус илэрсэн Алтанбулаг боомтыг 2 сар хаах санал гаргалаа


Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж эрсдэл өндөртэй боомтуудыг хаах эсэхийг шийдвэрлэжээ. Өнгөрсөн өдрүүдэд Зам Тээврийн, Хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн юм. Тэгвэл УОК-оос Алтанбулаг боомтыг нэгдүгээр сарын 15-н хүртэл хаах санал гаргасан байна. 

Энэ талаар  Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг  “ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Боршой, Хандгайт, Цагаануур боомтууд дээр салбарын сайд нараар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. УОК-ын хурал дээр гурван ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван сайдаар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа. Ингээд эрсдлийг үнэлээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-н хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналыг  маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ.

 Учир нь өнгөрсөн хугацаанд Алтанбулаг боомтоор орж ирсэн Монгол, Беларусь, ОХУ-ын 40 орчим ачаа тээврийн жолоочоос коронавирус илрээд байна. Үүнээс гурван жолооч нь хүсэлтээ өгөөд нутаг буцсан бол 37 жолоочийг ХӨСҮТ-д авч ирж эмчилж байна. Халдвар авсан хүмүүсийг Улаанбаатар хотод авчирах тээвэрлэлтийн явцад халдвар хамгааллын дэглэм алдагдаж эрсдэл учрах вий гэж үзсэн хоёр сарын хугацаанд хаах шийдвэрийг гаргаж байна. Иргэдийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаагаагүй.  Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орохгүй" гэлээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.