​ Монгол улсын иргэн бүр 27 сая төгрөгийн өртэй юу...


УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэх үеэр акц зохион байгуулсан. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд  төгрөгийн ханшийн  уналтыг бараа бүтээгдэхүүний үнээр харуулсан бөгөөд “Зах зээлийн нийгэмд шилжсэн 26 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт нь 10.1 их наяд төгрөг байсан. Гэтэл сүүлийн дөрөвхөн жилийн дотор 22.3 их наяд төгрөг болж, зах зээлд хоёр дахин их мөнгө нийлүүлснээр ханш огцом хөөрөгдсөн. 

Бизнес эрхэлж  байгаа компани, аж ахуй нэгжүүд, ЖДҮ эрхэлж байгаа хүмүүст хамгийн тулгамдаж байгаа асуудал бол зээл олдохгүй байх. 2021 оны төсөвт ЖДҮ-г дэмжих төсөвт нэг ч төгрөг суугаагүй. Мөн банкны хугацаа хэтэрсэн  зээл 10.1 их наяд төгрөгт хүрсэн. 10 ихнаядаас дээш гарсан тохиолдолд банкны салбар хямарсан гэж үздэг. Энэ бүхэн зөвхөн Монгол банкны асуудал биш эрх баригчид, Засгийн газрын алдаатай бодлого явуулсны дүн юм. 25 жилийн өмнөх 4.7 тэрбум долларын өрийг тухайн үеийн ханш болох 1700-р, 2016-2020 он хүртэлх 3.1 тэрбум долларыг 2851-р үржвэл өрийн хэмжээ зуугаас илүү  хувь өсчээ. Саяхан иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй гэж байсан. Одоо энэ өр 27 сая болсон байна” хэмээн мэдэгдсэн. 

 

Тэгвэл үнэхээр Монгол улсын иргэн бүр 27 сая төгрөгийн өртэй болсон уу. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад “Монгол улсын гадаад өр 30,8 тэрбум ам.доллар. Үүнээс 19,9 тэрбум ам.доллар нь аж ахуй нэгжүүдийнх. Тухайлбал Оюутолгой компаний зээл болон  арилжааны банкууд гаднаас авсан зээлүүд манай улсын гадаадад өрөнд тоологдож явдаг. Эдгээр зээлүүд тухайн ААН-үүд өөрсдөө төлнө. Үүнийг ард иргэдийн өр гэж шууд хэлж болохгүй. Харин Засгийн газар 7,9 тэрбум ам.долларын өртэй, үүнийгээ төсөвт, эдийн засагт дарамт болохгүйгээр төлж барагдуулна гэдгээ удаа дараа мэдэгдсэн.  

2016 онд өрийн таазны хуулиар тогтоогдсон хувь нь 88 байсан. Үүнээс бодитойгоор ДНБ-ийн 78,8 байсан. 2020 онд хуулийн дээд хязгаар нь 70 хувь, үүнээс бодитойгоор байгаа нь 57,2 хувь байна. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал 21,6 хувиар сайжруулчихсан гэсэн үг.  Хувийн ААН гаднаас зээл авахдаа Засгийн газрын баталгаа гаргачихсан бол үүрэг хүлээж болно. Гэхдээ өнөөдрийн байдлаар Засгийн газар ямар нэгэн ААН-д зээлийн баталгаа гаргаж өгсөн тохиолдол байхгүй” гэлээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.