Иракын армийн пост руу зэвсэгт этгээд халдаж 11 хүний амийг хөнөөжээ


Багдадын баруун хэсэгт байрлах Иракын армийн пост руу зэвсэгт этгээд халдаж 11 цэргийг хөнөөж, найман цэргийг шархдуулжээ.   

Тодруулбал, өнөөдөр дөрвөн автомашинтай этгээдүүд Аль-Радхвания дүүрэгт байрлах пост руу гранат шидэж, галласан байна.

Иракийн цэргийнхэн мэдэгдэлд “террорист бүлэглэл” засгийн газрын дэмжлэгтэй суннит шашинтнуудын пост руу дайрсан гэв. Халдагчдыг баривчилж чадаагүй бөгөөд цагдаагийн хүчнийхэн эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж. 

Эх сурвалж: Reuters

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.