МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийг нэрлэв


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны зургадугаар сард болно. Уг сонгуульд намууд ямар хүн нэр дэвшүүлэх нь сонирхол татаж буй. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэжээ. Тодруулбал, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ц.Нямдорж, С.Батболд, Ө.Энхтүвшин нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэмээн Монголын “Үнэн” сонины 100 жилийн ойн дугаар ярилцлага өгсөн байна. 

Тэрбээр “Хэд хэдэн хүний нэрийг намын гишүүд ярьж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд над дээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр тэр хүнийг нэр дэвшүүлээч гэж намын гишүүдээс санал, хүсэлтүүд ирж байгаа. Манай намын хувьд нэр дэвшүүлэх боломжтой кандидат олон байна. Нэгдүгээрт, манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой. Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна. Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна" гэжээ. 

Эх Сурвалж zaluucom.mn

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.